ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

"ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ" ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРСАН ОРОЛЦОГЧДЫН НЭРС ТОДОРЛОО

2021-09-27

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах “Өсвөрийн Парламент” хөтөлбөрийг УИХ, Тогтвортой Хөгжлийн Зорилгын дэд хороо, Парламентын Судалгааны Хүрээлэн, НҮБ-ын “Хүүхдийн сан”, “People in Need ” байгууллагууд хамтран хэрэгжүүлэхээр болсон.

Монгол орны өнцөг булан бүрээс тус хөтөлбөрт оролцохоор 1000 орчим сурагчид бүртгүүлснээс УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгааны хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн Сан, Пипл ин Нийд /People in Need ОУБ/ зэрэг байгууллагууд хүүхэд тус бүрд үнэлгээ өгч 76 сурагчийг сонгон шалгаруулсан юм. Мөн Хүүхдийн оролцооны томоохон байгууллагуудаас/ Скаут, Улаан Загалмай, Хүүхдийн Холбоо г.м/ 14 сурагчийг урилгаар оролцуулахаар бүртгэж, нийт 90 сурагчийн нэрс тодорлоо.

Зохион байгуулагчдын зүгээс 9/24, 25-ны өдрүүдэд сонгогдсон нийт 90 сурагчидтайгаа холбогдож, хөтөлбөрийн талаар мэдээллээ өгч, баталгаажууллаа. Хөтөлбөр зургаан долоо хоногийн турш ЦАХИМААР явагдах юм.

Хөтөлбөрийн шалгаруулалт 9 - 11-р ангийн сурагчдын дунд Монгол орон даяар нээлттэй явагдсан бөгөөд Увс аймгаас бүртгүүлсэн сурагчид дотроос Улаангом сумын ЕБС-ийн 6-р сургуулийн сурагч А. Туяа, 4-р сургуулийн сурагч Д.Ганцэцэг, 1-р цогцолбор сургуулийн сурагч З.Аялгуу нар шалгарсан байна.

Хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд маань хууль эрх зүй, иргэний боловсролын мэдлэгээ нэмэгдүүлэхээс гадна байгаль орчноо хайрлах, хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүүхдүүд юу хийж чадах талаар нөлөөллийн ажлууд амьдарч буй газартаа хийх юм.

Хөтөлбөрт бүртгүүлсэн нийт сурагчиддаа болон сонгогдон шалгарсан Өсвөрийн парламентын гишүүддээ талархал илэрхийлж, амжилт хүсье.