ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

БНМАУ-ЫН МАРШАЛ, БНМАУ-ЫН БААТАР, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 105 ЖИЛИЙН ТҮҮХЭН ОЙН ӨДӨР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭЭД ШАГНАЛ МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛ ШАГНАЛЫГ БИЙ БОЛГОЛОО

2021-09-17

Монголын төрийг 44 жил удирдсан БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн, БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар Юмжаагийн ЦЭДЭНБАЛЫН мэндэлсний 105 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Энэ өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал танхим болон цахим хосолсон хэлбэрээр хуралдаж Увс аймгийн Нутгийн өөрөө удирдах байгууллагын нэрэмжит шагналын журмыг хэлэлцэн баталлаа.
Уг журмаар аймаг орон нутгийн бүтээн байгуулалт, эдийн засаг, нийгмийн хөгжил цэцэглэлтэд бүтээлч санал, санаачилга гаргаж, хэрэгжүүлсэн, үнэтэй хувь нэмэр оруулсан, өөрийн улсын болон олон улсын хэмжээнд аймаг орон нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, онцгой амжилт гаргасан аж ахуй нэгж, байгууллага, иргэнийг аймгийн ИТХ-ын дээд шагнал болох “Ю.Цэдэнбал шагнал”-аар шагнах бөгөөд нэг жилд 3 хүртэлх аж ахуй нэгж, байгууллага, иргэнд олгох юм.