ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100-Н ЖИЛИЙН ОЙ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2021-09-15

      Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс орон нутагт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, таслан зогсоох, гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд шаардлагатай байгаа техник тоног төхөөрөмжийг худалдан авахад шаардагдах төсөв санхүүгийн асуудлыг тухай бүр орон нутгийн төсөвт тусган баталж, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахад нь бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлэн хамтран ажилладаг билээ.

      Тус өдрийг тохиолдуулан аймгийн Цагдаагийн газраас халдвар хамгааллын дэглэмээ баримтлан баярын хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Батболд оролцож Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүллээ.

      Өргөсөн тангарагтаа үнэнч байж төр, түмэн олныхоо амар тайван байдлыг сахиулж, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зэрэг хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй, үнэнч шударгаар биелүүлж яваа нэр бүхий албан хаагчдыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт өргөмжлөлөөр” шагнаж урамшууллаа.