ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

АНУ-ЫН ЭСЯ-НЫ САНХҮҮЖИЛТЭЭР УЛААНГОМ СУМЫН 10-Р БАГТ 150 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАРИГДАНА

2021-08-27

Улаангом сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 12 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Гэвч тус цэцэрлэгүүд ачаалал ихтэй ажилладгаас гадна хүрэлцээ муугаас цэцэрлэгт орж чадахгүй завсардаж байгаа хүүхдүүд олон бий.

Өнөөдөр 2021.08.27 өдөр АНУ-ын ЭСЯ-ны санхүүжилтээр Улаангом сумын 10-р багт 150 хүүхдийн цэцэрлэгийг шинээр барихаар болж, шав тавих ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Ингэснээр Улаангом сумын 6,9,10-р багийн 3500 айл өрхийн 940 гаруй хүүхэд багачууд анги танхимын хүрэлцээ сайтай орчин нөхцөлд суралцах боломж нээгдэж байна. Улаангом сумын 10-р багт баригдах 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг Монкон контракшн ххк хийж гүйцэтгэх бөгөөд ирэх оны 6-р сард ашиглалтад орно. Тус цэцэрлэгийн барилга нь АНУ-ын армийн инженерүүдийн стандарт, шинэ технологиор баригдах юм.