ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“ХӨДӨӨ АЖ АХУЙН 100 ЗАЛУУ МЭРГЭЖИЛТЭН” ХӨТӨЛБӨРИЙН ОРОЛЦОГЧИД СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА

2021-06-28

Аймгийн ИТХ-ын IV хуралдаанаар батлагдсан “Увс аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 4.2.1, Увс аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.1-д тусгагдсаны дагуу иргэдийг чанартай, эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хангах, олон улсын чанар, стандартыг нэвтрүүлсэн, өрсөлдөх чадвартай брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хоршооны хөгжлийг дэмжих, орон нутагт шинэ ажлын байр бий болгох зорилго бүхий хөдөө аж ахуйн “ШИНЭ ХӨДӨӨ – УВС” төслийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 02-р сарын 26-ний өдрийн хурлаар хэлэлцэн баталж үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна.
“ШИНЭ ХӨДӨӨ – УВС” төслийг хэрэгжүүлэх олон арга хэмжээний нэг нь “ХӨДӨӨ АЖ АХУЙН 100 ЗАЛУУ МЭРГЭЖИЛТЭН” бэлтгэх дэд хөтөлбөр юм. Энэхүү сургалтыг Улаангом политехник коллежийн материаллаг бааз суурь, мэргэшсэн эрдэмтэн багш нарыг түшиглэн хамтран зохион байгуулж өнөөдөр төгсөлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Сургалтаар орон нутагт нэн шаардлагатай байгаа сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрийн ажилтан, уламжлалт МАА-н фермер – малын асаргаа, ХАА-н машин механизмын засварчин, Тэжээлийн ургамал тариалах, Хүлэмжийн аж ахуй – Хүнсний ногооны фермер гэсэн 5 төрлийн мэргэжилтэй 100 залуу бэлтгэгдэн гарч байна.