ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР УВС АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2021-05-24

Хууль зүй Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар хөдөө орон нутаг дахь анхны томилолтын ажлаа баруун аймагуудаас эхлүүлсэн. Энэ хүрээнд өнөөдөр Увс аймагт ажиллаж байна. Хууль зүй дотоод хэргийн сайд Увс аймагт ажиллах үеэрээ эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, албан байгууллагын алба хаагчидтай уулзаж  хэрэгжилтийг хангахад юун дээр анхаарах, төрийн тусгай алба хаагчдын ажиллах нөхцөл байдал Увс аймагт ямар байгаа талаар мөн яаралтэй авч хэрэгжүүлж шийдвэрлэх асуудлуудыг сонсон газар дээр нь шийдвэрлэж байна.

Увс аймгийн хэмжээнд бусад аймгуудад тулгарч байгаа нийтлэг асуудалуудын нэг болох төрийн суурьтай бичиг баримтын хадгалалт хамгаалалт нь зориулалтын бус байгаа тул архивын үйлчилгээний цогц хөрөнгө оруулалтыг  ирэх оны төсөвт суулгаж өгөхөөр сангийн яаманд хүсэлт хүргүүлэхээр боллоо. Мөн Улсын хэмжээнд жилд дундажаар 2 тэрбум төгрөгийн үнэ бүхий мал хууль бусаар хил давах, шуурганд уруудаж байгаа гэсэн статистик тоо баримт байна.  Энэ хүрээнд Увс аймгийн хил хамгаалах бүс орчмийн эрсдэлтэй бүсүүдэд хил хамгаалалтын ажлыг зохион байгуулж инженерийн байгууламж, камержуулалтын ажлыг хилийн бүсүүдэд байршуулах техникийн шийдлүүдийг гарган ажиллах үүрэг даалгавар өгч ажиллаа. 

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэлийг бууруулах, архины хамааралтай иргэдийг албадан эмчлэх чиглэлээр аймгийн цагдаагийн байгууллагын алба хаагчид, ГХУСАС-ын зөвлөл болон хууль зүйн яам хэрхэн хамтран ажиллах талаар үүрэг чиглэл өгч байна. Энэ хүрээнд ХЗДХЯ-аас Увс аймгийн 31 хамтарсан баг тус бүрд дата бааз бий болгох, нөлөөллийн ажил хийхэд нь зориулж 500,000 төгрөг шийдэж өглөө.

Хамрах хүрээний асуудал эрхэлсэн харьяа агентлаг бүрд тулгамдсан асуудал олон байгаа ч хамгийн ихээр анхаарал татаж байгаа гол алба бол Шүүхийн шинжилгээний байна гэдгийг тэрээр онцолж байв.

Хууль зүй дотоод хэргийн яамны 2024 он хүртэлх хууль зүйн бодлого, шинчлэл, реформд ажилтан алба хаагчидаа бэлтгэлтэй байхыг сануулж, мөн цаашид монгол улс цахим үндэстэн болоход хууль сахиулагчид хамгийн том зүтгүүр байх ёстой гэдэг чиглэл өгч байна. Хууль зүйн сайдын энэ удаагийн албан томилолтын үеэр эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлагуудын ажилтан алба хаагчдад тулгарч байгаа нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, арга зүйн хувьд мэдлэг мэдээлэлээр хэрхэн хангаж ажиллах талаар зөвлөгөө мэдээлэл өгөх мөн зарим ажилтан алба хаагчдыг шагнаж урамшуулсан юм.