ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Орон нутгийн хөгжлийн сангийн 2020 оны хөрөнгийн зарцуулалтад аудит хийгдэнэ

2021-05-10

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны А/15, А/28 дугаар тушаал, Увс аймаг дахь төрийн аудитын газрын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2020 оны хөрөнгийн зарцуулалт хууль тогтоомжид нийцсэн эсэхэд аудит хийхээр боллоо.

Аудитын зорилго нь Орон нутгийн хөгжлийн сангийн 2020 оны хөрөнгийн зарцуулалт хууль тогтоомжид нийцсэн эсэхэд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж боловсруулан холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулж, олон нийтэд мэдээлэхэд оршино.

Төсвийн тухай хуульд “Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан гэж орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгохоор дахин хуваарилалт хийх хөрөнгийг хэлнэ” гэж заасан байдаг.