ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Төв номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан санал солилцлоо

2021-05-03

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Батболд /2021.05.03/ аймгийн Төв номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан санал солилцлоо.

Аймгийн төв номын сан нь 14 орон тоотой , уншлагын 2 танхимтай / нийтийн, хүүхдийн / 120 суудалтайгаар нэгэн зэрэг үйлчлэх хүчин чадалтай 73.8 мянган боть номтойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үйл ажиллагаандаа орчин үеийн дэвшилтэт техник техниологи нэвтрүүлэх зорилт тавьж хөдөлмөрчдөд үйлчлэх Интертэт-Мэдээллийн танхим үйл ажиллагаагаа явуулж байна. Хөдөлмөрчдийн дунд зохиох соёл хүмүүжлийн ажлыг тогтмолжуулж уншигчдын уулзалт, онолын бага хурал танин мэдэхүйн зорилготой тэмцээн , уралдаан зэрэг ажлуудыг сар улиралд төлөвлөн хэрэгжүүлдэг байна.

Тус номын сан нь 1990 онд ашиглалтад орсноос хойш нэг ч удаа их засварт орж байгаагүй ба ойрын хугацаанд их засварт орох зайлшгүй тулгараад байгаа талаар аймгийн ИТХ-ын даргад уламжиллаа.