ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

УВС АЙМГИЙН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2020-10-29

2020 оны 10 сарын 15-нд зохион байгуулагдсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2020 оны 10 сарын 26-28-ний өдрүүдэд амжилттай хуралдаж өндөрлөлөө.

Хуралдаанаар аймгийн сонгуулийн хорооны  мэдээллийг хэлэлцэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай  хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх заалт , 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “а” заалт,   Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4  дэх заалтыг тус тус үндэслэн нэр бүхий 41 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажууллаа.

Мөн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалал ёсоор аймгийн ИТХ-ын даргыг сонгож батлах, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгож батлах, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх, аймгийн ИТХ-ын дэргэдэх хурлын хороодын бүрэлдэхүүнийг батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.