Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр буюу гуравдугаар сарын 16-ны өдөр хуралдаж, цаг үеийн холбогдолтой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Энэ удаагийн хурлаар Хороодын Урьдчилан сэргийлэх баг, Хэв журмын урамшилт эргүүлүүдийн ажлыг дүгнэж, 2 дугаар сарын урамшуулал олгох тухай, Шагнах тухай, Дэмжлэг үзүүлэх тухай, Цэргийн штабын хээрийн удирдлагын байрны бэлэн байдал хангахад дэмжлэг үзүүлэх тухай, тус тус хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргалаа.