ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

САНАЛ АВАХ ТУХАЙ

2020-02-17

/ТӨСӨЛ/

 

УВС АЙМГИЙН

ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТОГТООЛ

 

Хамгаалалтын бүсийг тогтоох тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан журмыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:

            Нэг. Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг нэгдүгээр хавсралтаар, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай. 

            Хоёр. Усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг аймгийн хэмжээнд мөрдүүлэх, хамгаалах, тэмдэгжүүлэх, давхцлыг арилгах зэрэг дэглэмийг мөрдүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгуулж, хэрэгжилтийг жил бүр аймгийн ИТХ-д тайлагнахыг Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны дарга /М.Анхбаяр/-д даалгасугай.

            Гурав. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Х.Дашзэвэг/-д үүрэг болгосугай.

 

 

                                    ДАРГА                                   Э.НАСАНБАТ