ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

​ХОРООДЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАГУУДЫН АЖЛЫГ ДҮГНЭЖ, УРАМШУУЛАЛ ОЛГОХ ТУХАЙ ТОГТООЛ БАТЛАГДАВ

2019-11-14

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр боллоо. Энэ удаагийн хурлаар Хороодын Урьдчилан сэргийлэх баг, Хэв журмын урамшилт эргүүлүүдийн  ажлыг дүгнэж, 10 дугаар сарын урамшуулал олгох,  Хороодын Гудамж, байрны нийтийн эргүүлийг шагнах, Сургалт зохион байгуулах тухай, Тэмцээн зохион байгуулах, Тайлангийн хурал зохион байгуулах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. 

Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өсвөрийн сэргийлэгч бүлгэм, сургуулийн эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Дэвжээ” тэмцээнийг энэ сард зохион байгуулахаар боллоо. Тус тэмцээнд Ерөнхий боловсролын 12 сургуулийн 12 багаас эхний 3 байрыг шалгаруулж, урамшуулах юм байна. 




сургалтын талаар

санал өгсөн: 0