ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ТЭРГҮҮЛЭГЧ Б.СҮХ-ОЧИР ТАРИАЛАН СУМАНД АЖИЛЛАЛАА

2019-10-17

           Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч Б.Сүх-Очир, ажлын албаны мэргэжилтэн Ж.Сорог нар Тариалан суманд ажиллаж,  2019 онд тус суманд хийгдэж байгаа барилга байгууламж, төсөл арга хэмжээний гүйцэтгэлтэй газар дээр нь танилцлаа.

           Аймгийн ИТХ-ын 2018 оны 12-р сарын 04-ны өдрийн хуралдаанаар баталсан “Аймгийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх  үндсэн чиглэл”-ийн хүрээнд Тариалан суманд нийтдээ 2 тэрбум 355 сая төгрөгний хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Үүнд:

  1. Тариалан сумын ахмадын байр, ХБИ-ийн  байрны халаалт, тохижилтын ажил – 50 сая
  2. Тариалан сумын ЭМТ-д шаардлагатай тоног төхөөрөмж авах /Эхо аппарат/ - 40 сая
  3. Тариалан сумын 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр барих ажлыг эхлүүлэх /Төсөвт өртөг 2,2 тэрбум/ - энэ онд санхүүжих дүн 400 сая
  4. Сумын төвийн тохижилтын ажил – 20 сая
  5. Тариалан сумын ЗДТГ-ын автомашины парк шинэчлэлт – 40 сая
  6. Сумдад онлайн хурал зохион байгуулах зориулалт бүхий техник, тоног төхөөрөмжөөр хангах – 5 сая

         Мөн үеэр сумын төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, цаашид анхаарах асуудлуудын талаар харилцан санал солилцлоо.