ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН “МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГИЙН УЯЛДААГ САЙЖРУУЛАХ НЬ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-09-20

Үндэсний статистикийн хорооноос 09 дүгээр сарын 16-ны өдөр захиргааны статистик мэдээллийн анхан шатыг боловсруулан гаргадаг төрийн байгууллагуудын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудад “Мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг сайжруулах нь” сэдэвт орон нутгийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу болон ҮСХ-ны тамгын газрын захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Оюунгэрэл нээж ҮСХ-ны ТГ-ын ЗХНХ-ийн ахлах референт И.Энхцэцэг , ДАМХ-ийн ахлах референт Д.Энхзаяа, МТГ-ын референт М.Биндэрьяа нар статистикийн салбарын хууль эрх зүйн орчин, Мэдээллийн технологийн хэрэглээ, статистикийн мэдээллийн сан, түүний хэрэглээ, статистикийн үйл ажиллагаанд төрийн байгууллагын ажилтны гүйцэтгэх үүрэг зэрэг сэдвүүдээр илтгэл тавилаа.

Энэхүү сургалт нь нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг тоогоор илэрхийлдэг статистикийн мэдээллийн чанар, шуурхай байдлыг сайжруулах, төрийн байгууллагуудын статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг хангаж, статистикийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд өнөөдрийн сургалтад төрийн байгууллагуудын 65 төрийн албан хаагч төлөөлөл болон оролцлоо.