ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨРӨӨР ДАМЖУУЛАН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ”-ЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХУРДАСГАХ НЬ ҮНДЭСНИЙ СЕМИНАР ЭХЭЛЛЭЭ

2019-09-17

Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хөдөлмөрийн зах зээлийн статистикийг сайжруулах, үндэсний статистикийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлж буй ажлын нэг хэсэг болох MNG 102 хөтөлбөрийн хүрээнд Үндэсний статистикийн хороо болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран “Тогтвортой хөгжлийн зорилгын зохистой хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтийг гаргах тайлагнах, хяналт хийх үндэсний статистикийн чадавхыг сайжруулах төслийг 2017 – 2018 онуудад хэрэгжүүлж ирсэн.

Энэ төслийн нэг хэсэг нь Монгол улсын Тогтвортой хөгжлийн зорилгууд ба Зохистой хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүдийн өнөөгийн байдлын талаар боловсруулагдсан тайланг танилцуулах тархалтын семинарыг зохион байгууллаа.

Семинарын гол зорилго орон нутаг дахь үндэсний оролцогч талууд, холбогдох газар, хэлтсүүд, төрийн бус байгууллагууд болон бусад талуудын төлөөллийг оролцуулан тайлангийн үндсэн үр дүнг танилцуулан дүнг танилцуулан, тархаахад оршино. Зохистой хөдөлмөр эрхлэлт нь тогтвортой хөгжлийн гол хөдөлгүүр юм.

Семинарыг ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын ахлах статистикч Э.Гантуяа, статистикч М.Доржпагам, мэргэжилтэн Т.Энхжин нар улирдан зохион байгуулж үр дүнгийн тайлангуудыг танилцуулж, аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, аймгийн АОЭХ, ҮЭХ, Улаангом политехник коллеж болон бусад алба, хэлтсийн төлөөллүүд оролцож байна.