ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

УВС АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ГАЛ УНТРААХ, АВРАХ 41 ДҮГЭЭР АНГИ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО

2019-09-17

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1968 оны 6-р сарын 14-ний өдрийн 169-р тогтоолоор Увс аймгийн Улаангом сумын Гал командыг 1969 оны 8-р сарын 10-нд ПМЗ-63А маркийн хөөрөг бүхий нэг машинтай, 2 бага дарга, 2 жолооч, 12 гал сөнөөгчийн бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулж байжээ. Анхны даргаар нь Д.Цоодол томилогдон ажиллаж байсан.1990 оны 4-р сарын 1-нээс аймгийн Цагдан сэргийлэх хэлтсийн харьяанаас гарч аймгийн Засаг даргын дэргэдэх Гал түймэртэй тэмцэх алба болон бие даан үйл ажиллагаа явуулах болсон. Тус албаны даргаар С.Чулуунбаатар томилогдсон. 2000 онд Гал түймэртэй тэмцэх хэлтэс болж өргөжиж шинэ үеийн Гал унтраах, аврах 41-р анги болсон. 50 жилийн ойн хүрээнд үе үеийн ахмад ажилтан алба хаагчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж, ажилтан алба хаагчдынхаа бие бялдар, эрүүл мэндэд анхааран чийрэгжүүлэлтийн танхим нээлээ. Ойн хүрээнд МУ-ын баатар, маршал Ю.Цэлэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө.