ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ТҮНШЛЭЛИЙН ЗӨВЛӨЛИЙН НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгонд зохион байгуулагдлаа

2019-09-17

Зөвлөгөөнд Увс аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Х. Дашзэвэг, ТХТЗөвлөлийн нарийн бичгийн дарга З. Ганболд, ТХТЗөвлөлийн гишүүн Ж. Буд, М. Мядагмаа, ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга П. Баттогтох, ИТХ-ын ажлын албаны ажилтан Ч. Хатанбаатар нар оролцож байна.

Зөвлөгөөнийг нээж Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга, ТХТЗөвлөлийн дарга Ц. Отгонбаяр, GIZ-ын ЭТИС хөтөлбөрийн захирал Карин Райнпрехт, ҮХГ-ын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Д. Мөнхжаргал нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.

Зөвлөгөөнд Баянхонгор, Увс, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Дорнод, Орхон аймгийн 50 гаруй гишүүд олон төрлийн сургалтад хамрагдах, аймгийн ТХТЗөвлөлийн ололт, амжилт, ажлын үр дүн, цаашид хэрэгжүүлэх алхмуудын талаар илтгэл тавих, дасгал ажлуудыг хийх, сайн туршлагуудаа солилцох зэргээр 3 өдрийн турш үр дүнтэй өнгөрөөх юм.

Увс аймгийн ТХТЗөвлөл нь тогтвортой хөгжлийн төлөө нийгмийн бүлгүүдийн бүтээлч оролцоог хангах, хамтран ажиллах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулах зорилготойгоор төр, иргэний нийгмийн байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, томоохон аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн түншлэлийн тэгш оролцоог ханган ажиллаж байна.