ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“ТӨЛӨВЛӨЛТ, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ УЯЛДААГ ХАНГАХ НЬ” СЭДЭВТ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2019-06-21

Увс аймгийн ЗДТГ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Дэлхийн банкны Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран “Төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний уялдааг хангах нь” сэдэвт баруун бүсийн сургалтыг 2019 оны 6 сарын 19, 20, 21-ний өдрүүдэд Улаангом хотод зохион байгуулж байна.

Энэхүү сургалтад баруун 5 аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Увс аймгаас сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, агентлагуудын мэдээ тайлан, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, нийт 120 хүн хамрагдаж байна.