ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ ШИНЭ БАЙРАНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

2019-06-13

Аймгийн Засаг даргын тамгын газраас 2019 оныг "Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах" жил болгон зарласан. Энэхүү зорилтын хэрэгжилтийн хүрээнд "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн хуучнаар "Мини зах"-ын байранд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Иргэд та бүхэн төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөр үйлчлүүлэн хот хоорондын нийтийн тээврийн автобусны тасалбар захиалах, цахилгаан, эрчим хүчний төлбөр төлөх, банкны үйлчилгээ авах зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын 140 гаруй төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй, чирэгдэлгүй, хурдан шуурхай, тав тухтай орчинд хүртэх боломж бүрдэж байна.

Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд :

1. Нийгмийн даатгалын хэлтэс

2. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

3. Эрчим хүчний зохицуулах зөвлөл

4. Чандмань Увс ХХК

5. Хууль зүйн туслалцааны төв

6. Улсын бүртгэлийн хэлтэс

7. Төрийн банк

8. Цахилгаан түгээх сүжээ ХХК

9. Дулааны 2-р станц ТӨХК

10. Авто тээврийн төв

11. Гадаадын иргэний харьяатын газар

12. Хур систем

13. Шуудан холбоо

14. Компьютер хэвлэлийн үйлчилгээ

15. Нотариат зэрэг 15 байгууллага иргэдэд үйлчилж тогтмол үйл ажиллагаа явуулах юм.