ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ОХУ-ЫН ТУВА УЛСЫН ӨВӨР ХОШУУНЫ ЗАХИРГААТАЙ 2019 ОНД ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2019-06-13

Хил орчмын бүс нутгуудын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Тува улсын Өвөр хошууны захиргааны дарга Аржаан Никифоорович Ооржак, тус хошууны төлөөлөгчдийн хурлын дарга Андрей Ангыр-оолович тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Давст сум ба Улаангом суманд ажиллаж 2019 онд Увс аймгийн Давст, Сагил, Түргэн, Улаангом сумдын ЗДТГ болон Тува улсын Өвөр хошууны захиргааны хамтран хэрэгжүүлэх соёл, олон нийтийг хамарсан ажлуудын төлөвлөгөөнд гарын үсэг зурах уулзалтыг зохион байгууллаа.

Эдгээр сумдын ЗДТГ болон Өвөр хошууны захиргаа 2019 онд хамтран ажиллах энэхүү төлөвлөгөөний хүрээнд боловсрол, соёл, спорт,аялал жуулчлал, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр харилцан туршлага судлах, мөн хил давсан болон туугдсан малын хамтарсан эрлийн комиссын ажлын уулзалтыг зохион байгуулах, шуурхай хамтран ажиллах талаарх ажлуудыг зохион байгуулахаар тусгажээ.