ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН 2019-2026 ОНД УВС АЙМАГТ ХЭРЭГЖИХ ТОМООХОН ТӨСЛИЙН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2019-05-23

МУ-ын Засгийн Газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2, 3-р шатыг хэрэгжүүлэгч талууд хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Сэргээн Босголтын Зээлийн (KfW) банкны төслийн менежер Нина Отто, Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор аймгийн Засаг дарга нар гарын үсэг зурлаа.

Тус төслийн 2, 3-р шатанд нийт 27,5 сая еврогийн төсөл хэрэгжинэ. Энэ төсөл нь ТХГН-ийн Баруун бүсийн Увс, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай аймгийн газар зүйн хувьд томоохон (кластер) бүс нутагт болон бусад бие даасан ТХГН-т 2019-2026 оны хооронд хэрэгжих юм.

Орон нутгийн засаг захиргаа, аймаг, сум, малчдын нөхөрлөл болон хувийн хэвшилтэй хамтран хамтын зохицуулалттай менежментийг хэрэгжүүлнэ гэдгийг төслийн багийхан онцолж байлаа.

Аймгуудын ТХГН-ы Хамгаалалтын захиргаадад нийт 250.000 еврогийн дрон, таблет GPS, байгаль хамгаалагч нарт галд тэсвэртэй иж бүрэн хувцсыг гардууллаа.