ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

50 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙН ШАВ ТАВИЛАА

2019-05-20

Увс аймгийн засаг даргын 2016-2020 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан эрүүл мэндийн чиглэлээр хийгдэж буй хөрөнгө оруулалтын томоохон ажлуудын нэг болох 50 ортой хүүхдийн эмнэлгийн шав тавигдаж, бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

Зоорийн давхартайгаа нийлээд 5 давхар, нийт 4040м/кв ашиглалтын талбай бүхий, хий хангамжийн бүрэн станцтай, орчин үеийн стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хүүхдийн бүх төрлийн үзлэг оношилгоо, эмчилгээ хийх бүрэн боломжтой энэхүү эмнэлэг ашиглалтад орсноор хүүхдэд үзүүлэх эмнэлгийн чанар хүртээмж сайжирч, тав тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрдэх юм.

Улсын төсвийн 4,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй уг барилгын ажлыг “Цомбон тоосго” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2019.12.31-нд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.