ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗАГВАР ТӨВ НЭЭГДЛЭЭ

2019-05-20

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр, Германы GFA компаний хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв” байгуулагдаж нээлтээ хийлээ.

Тус төв нь ажилгүй болон бизнесээ эхлэх гэж байгаа залуучууд бизнес төлөвлөгөө боловсруулах, мэдээлэл солилцох, тэдэнд шинэ бизнесийн гараа эхлэх боломжийг нээж өгөх зорилготой бөгөөд ажил идэвхтэй хайж байгаа залуучуудыг ажил олоход нь туслах, дэмжлэг үзүүлэх, зөвлөх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, ажил хайгчийн бүлгийн сургалт үйл ажиллагаанд хамруулах замаар тэдний ур чадварыг хөгжүүлэн, гарааны бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх юм.

Түүнчлэн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, бүлгийн сургалт зохион байгуулах /СV хэрхэн бөглөх, ажлын ярилцлагад хэрхэн бэлдэх талаар/, гарааны бизнесээ хэрхэн удирдах талаар зөвлөгөө өгөх, ажил олгогч байгууллагын хүний нөөцийн менежерүүд ажил хайгч иргэдтэй ажлын ярилцлага хийж шууд ажлын байраар хангах, ганцаарчилсан зөвлөгөө өгөх тусгай өрөөгөөр дамжуулан зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг тус тус үзүүлэх юм.