ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 7 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ IX ХУРАЛДААН 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 28, 29-НИЙ ӨДРҮҮДЭД ХУРАЛДАНА

2019-04-19

2019 оны 04-р сарын 18-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал хуралдаж дараах 5 асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд: Хуралдааны тов тогтоох тухай, Эмийн эргэлтийн санг сум сумдын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвд шилжүүлэх тухай, "НӨУБ-ын нэрэмжит шагналын журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн өмчийн талаарх асуудлууд, шагналд уламжлах тухай.

Хурлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит IX хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд хуралдуулахаар, эмийн эргэлтийн санг сум сумдын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвд шилжүүлэх тухай асуудлыг дахин судлаж дараагийн хурлаар хэлэлцүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.