ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

​ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН VIII ХОРООНЫ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2019-04-13

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Уулзалтын_үеэр гэр хорооллын дахин төлөвлөлт, дулааны шугам тавих, иргэдийн газар чөлөөлөх асуудлаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулав. 

Уулзалтад УИХ-ын гишүүн, Өргөдөлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай, Нийслэлийн Орон сууц бүтцийн газар н.Алтантөгс, Хот байгуулалтын Ерөнхий газар н.Дэлгэрсайхан, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Орлогч дарга н.Нямдаваа, Нийслэлийн авто зам н.Анхбаяр, Барилга хот байгуулалт Төсөл удирдагч н.Доржготов, Чингэлтэй дүүргийн ЗДТГ Төлөвлөлт хамтын ажиллагаа н.Нацагдорж, Хорооны Засаг дарга Л.Баярсайхан болон 8 дугаар хорооны 52 иргэдийн төлөөлөл оролцлоо.




сургалтын талаар

санал өгсөн: 0