ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Чанарын удирдлагын тогтолцооны талаар сургалт явуулж байна

2014-11-27

Жил бүрийн 11-р сарын хоёрдугаар долоо хоногийн пүрэв гарагт Дэлхийн чанарын өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан аймгийн стандартчлал хэмжилзүйн хэлтсээс “Чанарын удирдлагын тогтолцоо” сэдвээр сургалт, танин мэдэхүйн тэмцээн уралдааныг зохион байгуулсан байна. Тухайлбал 11-р сарын 1-ны өдөр Давст суманд ажиллаж “Стандартчлал хэмжилзүйн хэлтсийн нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгууллаа. Сумын төрийн байгууллагуудын албан хаагчдад Стандартчлал хэмжилзүйн хэлтсийн үйл ажиллагаа чиг үүргийг танилцуулж, 2014 оны шинэлэг ажлуудаа мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн аймгийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт сумдын ЗДТГазарт Чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэхэд стандартаар дэмжлэг үзүүлэх гэж тусгагдсаны хүрээнд Давст ЗДТГазрыг Ччанарын удирдлагын тогтолцооны багц стандартаар хангалаа. Мөн энэ үеэр Зохион байгуулалт. Захирамжлалын баримт бичиг MNS 5140-1,2,3:2011 стандартаарсургалт хийж, “ЗОХИОН БАЙГУУЛАЛТ. ЗАХИРАМЖЛАЛЫН БАРИМТ БИЧИГ MNS 5140-1,2,3:2011 СТАНДАРТЫГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?” сэдэвт АХА тэмцээн, Нам даралтын уурын зуухны машинстуудад “Уурын зуухны техникийн манометрийн баталгаажуулалт, аюулгүй ажиллагаа”, Үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, Засгийн газрын 127-р тогтоол, “Хоолны газрын ангилал, зэрэглэл MNS 4946:2005 стандарт” “Стандартын тухай ерөнхий ойлголт”, “Стандартын үйлчилгээ” зэрэг сэдвүүдээр сургалт хийлээ. Зургаан нэр төрлийн 180 гаруй гарын авлага тараах материал тарааж, төрийн байгууллагын ажилчид болон үйлдвэр үйлчилгээ эрхлэгч нараас хэлтсийн үйл ажиллагаа, ажилчдын ёс зүйтэй холбоотой найман асуулга бүхий сэтгэл ханамжийн судалгааг 58 хүнээс авч, иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. 

Стандарчлал хэмжилзүйн хэлтэс Д.Цэгмэд