ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл хилийн бүс нутагт ажиллагаа

2019-03-04

           Увс аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Увс аймаг дахь Хилийн 0245-р ангийн хариуцаж буй хилийн бүс зурваст урьдчилсан хээрийн судалгааг хамтран хийж, хяналт-мониторингийн тогтолцоог сайжруулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын дарга, Хилийн цэргийн 0245-р анги, аймгийн БОАЖГ, УНАСУТХГ-ын хамтарсан баг хил орчмын нутаг дэвсгэрт хяналтын камер суурилуулах газруудыг сонгох, хилийн застав, харуулуудын хил орчмын биологийн олон янз байдлын хамгаалалт, ажиглалт мониторингийн замналд ажиглалт, хяналт шалгалт хийж ажиллалаа.

      Дээрх ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөлтэй хамтран Бөхмөрөн, Сагил сумын нутаг дэвсгэрт хамаарах Цагаан шувуут уулын дагуу улсын хилийн зурвас болон хил орчмын нутаг дэвсгэр Цагаан гол, Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хийж хэрэгжүүлэх юм.

        Ингэснээр хилийн зурвас болон хил орчмын нутаг дэвсгэр дахь амьтдын тоо толгой, шилжилт хөдөлгөөн, хил дамнан гүйдэллэж буй зурвас, коридор нутгуудыг тодруулах мөн хил дамнасан малын хулгайтай тэмцэхэд чухал ач холбогдол үзүүлэх юм.