ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Улаангом-Кызыл чиглэлд автобус явна

2014-11-16


ОХУ болон Монгол Улс хооронд визгүй зорчих болсонтой холбогдуулан аймгийнхаа хил, гаальтай холбоотой ажилладаг албан байгууллагуудын ажилчдын дунд  Увс аймгийн ЗДТГ-аас  зөвлөгөөн зохион байгуулсан байна.

Энэхүү зөвлөгөөнөөр хил, гаалийн холбогдох байгууллагууд иргэдэд хууль журмын дагуу түргэн шуурхай, хүнд сурталгүй, соёлч боловсон үйлчлэх талаар хөндөн ярилцжээ.

Мөн иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх үүднээс Увс аймгийн “Түмэнд нээлттэй хязгаарынхан” хоршооны санаачилсан Улаангом-Кызыл-Хандгайт-Улаангом чиглэлийн автобусны үйлчилгээг энэ сарын 14-нөөс эхлэн сэргээж ажиллуулахаар болсон байна.