ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

16 ДУГААР ХОРОО ИРГЭНИЙ ТАНХИМЫН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

2014-10-27

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган 2013 оныг “Шууд ардчилал иргэний оролцооны жил” болгон зарласан билээ. Зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 19 хороондоо “ИРГЭНИЙ ТАНХИМ” байгуулахаар шийдвэрлэсэн.
 Өнөөдөр тус дүүргийн 16 дугаар хорооны иргэний танхим нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Иргэний танхимын нээлтэд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, ИТХ-ын төлөөлөгч Д.Ядамжав, ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр, 16 дугаар хорооны Засаг дарга Ш.Жаргалсайхан, Иргэдийн нийтийн Хурлын дарга Н.Сэргэлэн, 1-19 дүгээр хороодын ИНХ-ын дарга, Засаг дарга, Иргэнийн танхимын ажилтнууд  оролцлоо.
“Иргэний танхим”-аараа дамжуулан Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадууд өдөр тутмын үйл ажиллагаагаа иргэдэд ойртуулж, тэдний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, зөвөлгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулах юм. Дээрх зорилтод хүрэхийн тулд Иргэний танхимаа Иргэдийн хөгжлийн төв болгох зорилго тавин ажиллаж байна. Тус танхим байнгын нээлттэй байх бөгөөд иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлж, санал бодлыг нь сонсож ажиллах юм.
Иргэний танхимын засварын ажлыг “Дабль планет холдинг” ХХК дүүргийн төсвөөс 53 сая төгрөгийн өртөгтэйгээр засч тохижуулжээ. Мөн Иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчид, Ахмадын холбоо, Залуучуудын холбоо үйл ажиллагаагаа явуулах өрөө тасалгаануудтай боллоо.

сургалтын талаар

санал өгсөн: 0