ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Хилийн яармаг худалдаа 10 сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна

2014-10-17



 

Хилийн яармаг худалдааг 2014 оны 10 сарын 15-18-ны өдрүүдэд Давст сумын Хандгайт багийн нутаг Боршоо худалдааны төвийн орчимд зохион байгуулагдаж байна.

Уг яармаг худалдаанд Улаанбаатар, Хөвсгөл, Завхан Баян-Өлгий, Ховд зэрэг аймгуудаас бизнес эрхлэгчид ирж оролцож байгаа бөгөөд эхний өдрийн байдлаар Тува улсаас 500 гаруй хүн ирж худалдан авалт хийсэн байна.

 

ОХУ-ын Тува Улсын Өвөр хошууны дарга С.Д.Куулар, орлогч дарга А.А.Ооржакын хамт аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүстэй уулзан хилийн яармаг худалдааг зохион байгуулах хугацаа, хилийн худалдааны үед талууд хэрхэн ажиллах, харилцан хүлээх үүрэг, бэлтгэл ажил, анхаарах зүйлийн талаар хэлэлцэн тохиролцсон билээ.