ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын хэсэг Увс аймагт ажиллалаа

2018-12-17

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын хэсэг 11 сарын 18-21-ний өдрүүдэд Увс аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг өнөөдөр аймгийн хэмжээнд Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн төрсөн үр хүүхэд төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдүүдтэй уулзаж аймгийн салбар комиссийн бичиг баримттай танилцаж зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа.

Энэ хугацаанд прокурорын эрүүгийн хэргийн архив болон аймгийн архивын тасагт хадгалагдаж буй Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хэрэгтэй холбоотой баримт материалтай танилцана.