ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

​ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР 8 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭВ

2018-12-10

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл  арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хуралдаж 8 асуудал хэлэлцэн батлав. 
Хуралдаанд дүүргийн ИТХ-н дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, Зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүд, холбогдох хэлтэс албаны төлөөлөл оролцлоо. 

Зөвлөлийн гишүүд өнөөдрийн хуралдаанаар Хороодын Урьдчилан сэргийлэх баг, Хэв журмын урамшилт эргүүл, Хороодын гудамж, байрны нийтийн эргүүлүүдийн ажлыг дүгнэж, урамшуулал олгох, Урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэл гарган ажилласан баг, нийтийн эргүүл, урамшилтай эргүүл, албан хаагчдыг шагнаж урамшуулах, Гэмт хэрэг зөрчилгүй байгууллага, хамт олон аянд идэвхтэй оролцсон байгууллага, хамт олныг шагнаж урамшуулах, Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн үйл ажиллагааг дэмжих тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн шийдвэрлэв.   




сургалтын талаар

санал өгсөн: 0