ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

"МОНГОЛ БАХАРХАЛ" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-11-30

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 11 дүгээр сарыг “Бахархалын сар” болгон зарласантай холбогдуулан 2 дугаар хорооны Иргэний танхимын ажилтнаас санаачлан үндэсний өв соёл, уламжлалаа сэргээх, хайрлан хамгаалах, хадгалах, сэдлийг иргэдэд төрүүлэхээр “Монгол бахархал” өдөрлөгийг арваннэгдүгээр сарын 21-ний өдөр хорооны Иргэний танхимд зохион байгуулав. 

Өдөрлөгийн арга хэмжээнд хорооны ИНХ-ын дарга С.Хишигбаатар, ДИТХ-ын ИООНХХ-ын нийтийн сонсгол, сургалт, хэлэлцүүлэг хариуцсан ажилтан Б.Солонго,  иргэдийн төлөөлөл оролцлоо. 
Өдөрлөгөөр Иргэний танхимын ажилтан Г.Батболд "Монгол үндэсний хувцас" сэдвээр иргэдэд мэдээлэл өгч, Монгол үндэсний хувцасны үүсэл хөгжил, Монгол үндэсний хувцсаа дээдлэн хүндлэхийн утга учрыг тайлбарлан таниулах танин мэдэхүйн талаар сургалт зохион байгуулав. Мөн үеэр тус хорооны иргэн Г.Цагаан Монгол дээлний оёдол, эсгүүрийн аргачлал, технологийн талаар иргэдэд мэдээлэл өгөв. 


сургалтын талаар

санал өгсөн: 0