ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

​“ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ” ЛЕКЦ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2018-10-01

Залуучуудын харилцааны ур чавдар, тэдний оролцоог дэмжин нэмэгдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас 9 дүгээр сарыг  “Залуучуудыг дэмжих сар” болгон зарласантай холбогдуулан дүүргийн 11 дүгээр хорооны Иргэний танхимын ажилтны санаачилгаар “Хувь хүний хөгжил” сэдэвт лекц, сургалтыг хорооныхоо залуучуудад зохион байгууллаа. 
Энэхүү сургалтыг Илтгэгч багш Х.Баярсайхан удирдан явуулж, залуучууд нээлттэй чөлөөтэй харилцан ярилцаж сургалтаас олж авсан мэдлэгээ өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлэн хэвшүүлэхээр зорилгоо болголоо. Сургалтад 17-35 насны нийтдээ 36 залуучууд хамрагдав. 

11 ДҮГЭЭР ХОРООНЫ ИРГЭНИЙ ТАНХИМ


сургалтын талаар

санал өгсөн: 0