ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Зүүн бүсийн сумдын Боловсрол, Соёл, Эрүүл мэндийн байгууллагуудын “Туршлага судлах, зөвлөлдөх уулзалт” боллоо

2018-09-21

      Зүүн бүсийн сумдын Боловсрол, Соёл, Эрүүл мэндийн байгууллагуудын 2 дахь удаагийн “Туршлага судлах, зөвлөлдөх уулзалт” 09 сарын 17-18-ний өдрүүдэд Хяргас суманд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
         Зөвлөгөөний нэгдсэн хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат - Нийгмийн салбарын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд, БСУГ-ын ахлах мэргэжилтэн И.Ганболд – 2017 оны зөвлөлдөх уулзалтаас шалгарсан тэргүүн туршлагын үр дүн хэрэгжилтийн талаар БСУГ-ын мэдээлэл, ЭМГ-ын дарга Ц.Отгонбаяр - 2017 оны зөвлөлдөх уулзалтаас шалгарсан тэргүүн туршлагын үр дүн хэрэгжилтийн талаар ЭМГ-ын мэдээлэл, Сумдын Засаг дарга нар Нийгмийн салбарын байгууллагуудын ажлын ахиц, амжилт, хөрөнгө оруулалтын талаарх илтгэлүүдийг тус тус танилцууллаа.
       ЕБС-ийн салбар хуралдааныг Сургуулийн дотуур байрны “Монгол зан үйлийн амьдрах ухааны өргөө”-өөр дамжуулан хүүхдийг хөгжүүлэх, хүмүүжүүлэх, сургах арга зүй сэдвээр, СӨБ-ын салбар хуралдааныг “Багшийн хөгжлийг дэмжих, сургалтын шинэлэг, бүтээлч арга зүйг нэвтрүүлсэн байдал” сэдвээр, ЭМТ-ийн салбар хуралдааныг “Хүүхдийн эндэгдэл, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, НЭМ-ийн тусламж үйлчилгээ” сэдвээр, Соёлын төвүүдийн салбар хуралдааныг “Үзвэр үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах арга зүй” сэдвүүдээр хэлэлцүүлж ЕБС-ийн тэргүүн туршлагаар 4 /Улаангом сумын 6-р сургуулийн “Болзол дэвшүүлэн үр дүнд хүргэх аргазүй”, Цогцолбор 2-р сургуулийн дотуур байр, Тэс сумын ЕБ-ын 3-р сургуулийн дотуур байр, Зүүнхангай сумын ЕБС-ийн дотуур байр, Хяргас сумын ЕБС-ийн дотуур байр/, СӨБ-ын тэргүүний туршлагаар 2 /Улаангом сумын 5-р цэцэрлэгийн “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх арга зүй”, Улаангом сумын 1-р цэцэрлэгийн “Төсөлт тоглоомын арга зүй”/, ЭМТ-ийн тэргүүн туршлагаар 3 /Малчин сумын “Мобайл технологи”, Хяргас сумын “Мини аптек”, Зүүнговь сумын “Нийгмийн ЭМ-ийн хавтас”/, Соёлын төвийн тэргүүн туршлагаар 2/ Зүүнговь сумын Танайд хоноё, таны санал, бодлыг сонсъё, Төрийн үйлчилгээг багт хүргэх багийн багц үйлчилгээ, Хяргас сумын “Оюуны витамин ном унших аян”/ нийт 12 тэргүүн туршлагыг шалгаруулан батламж олголоо.