ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН БАРУУН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН УВС АЙМАГТ БОЛЛОО

2018-08-28

       Зөвлөгөөнд Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, сумдын мал эмнэлэг, үржлийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болсон 250 гаруй хүн оролцож байна. баруун бүсийн зөвлөгөөний нээлтэд хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Жамбалцэрэн, хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох нар оролцож, “тус зөвлөгөөн оролцогчдод үр дүнгээ өгч, үйл ажиллагаанд нь тодорхой ахиц гарна” гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
    Зөвлөгөөнөөр салбарын 2018 оны бодлого, зорилт, түүний хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг ХХААХҮЯ-ны тодорхой асуудал хариуцсан дарга, мэргэжилтнүүд танилцуулж, аймгууд хоорондоо тэргүүн туршлагаа солилцож, санал бодлоо хуваалцаж байна.
Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон тус салбарын эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд 2018 онд мал аж ахуйн салбарын хоёр суурь хуулийн хэрэгжилтийг хангах таван хуулийн төсөл, Таримал ургамлын үр сортын тухай, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Бэлчээрийн тухай , Мал аж ахуйн хөгжлийг дэмжих тухай гэсэн 10 хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.