ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

14 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙР СУРАГЧДАА ХҮЛЭЭН АВАХАД БЭЛЭН БОЛЛОО

2018-08-13

Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2018 онд 349,5 сая төгрөгийн 11 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр батлагдсан. Үүнээс 14 дүгээр сургуулийн дотуур байрны дотор засварын ажлыг 31,7 сая төгрөгөөр "Ноён өндөр констракшн" ХХК 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 8 дугаар сарын 5-ны өдрийн хугацаанд хийж гүйцэтгэн ашиглалтанд хүлээлгэн өгсөн. 
Мөн дотуур байранд зөөлөн эдлэлийг 12,1 сая төгрөгөөр "Таван тойн" ХХК нийлүүлсэн. Зөөлөн эдлэлд 120 ширхэг хөнжил, цагаан хэрэглэл, орны бүтээлэг багтсан болно.
Уг төслүүд хэрэгжсэнээр сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд 100 хувь хэрэгжиж дууслаа.
Цаашид 2019 онд хэрэгжих төслүүдэд санал авах нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах, зураг, төсвийг боловсруулах ажлууд хийгдэж байна.