ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ОХУ-ын Тува улсын Дээд Хурлын /Парламентын/ төлөөлөгчид Увс аймагт ажиллаж байна

2018-03-22

         Увс аймгийн ИТХ ба ОХУ-ын Тува улсын Дээд Хурлын /Парламентын/ хамтын ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг орос хэлний “Я люблю русский язык” уралдаан энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан ОХУ-ын Тува улсын Дээд Хурлын /Парламентын/ төлөөлөгчид Улаангом хотноо ажиллаж байна.
           Төлөөлөгчдийг өнөөдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн дарга Э.Насанбат болон ИТХ-ын Хүний хөгжил, нийгмийн асуудлын хорооны орлогч дарга Н.Тагаа болон хорооны гишүүн аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Г.Цэрэндулам, төлөөлөгч Г.Энхбат, С.Бямбабаатар, Я.Алтангэрэл, тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Х.Дашзэвэг нар хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлага өрнүүллээ.
              ОХУ-ын Тува улсын Дээд Хурлын /Парламентын/ төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ОХУ-ын Тува улсын дээд хурал /парламент/ -ын орлогч дарга, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Ирина Петровна Самойленько, ОХУ-ын Тува улсын дээд хурал/парламент/-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны орлогч дарга Монгуш Ульяна Байыр-ооловна, ОХУ-ын Дээд хурал/парламент/-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны зөвлөх Грачева Ольга Витальевна, ОХУ-ын Тува улсын дээд хурал/парламент/ -ын орлогч дарга, нийгмийн бодлогын байнгын хорооны даргын туслах Куулар Аржаан Геннадъевич, Кызыл хотын 5-р гимназийн орос хэл утга зохиолын багш Ондар Зоя Кылы-ооловна, Кызыл хотын 12-р дунд сургуулийн захирал Лариса Куулар Шангыровна нар хүрэлцэн ирсэн байна.