ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“УВС АЙМГИЙН УЛААНГОМ СУМЫН 2 ДУГААР ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРНЫ ЗАСВАРЫН ТӨСӨЛ”-ИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2018-02-27

     Япон улсын засгийн газрын “Өвсний үндэс–хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр” –ийн хүрээнд хэрэгжүүлэх Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар цогцолбор сургуулийн дотуур байрны засварын төслийн гэрээнд гарын үсэг зураг ёслолын ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө
      Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока болон Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, хэлтэс, агентлагийн дарга нар оролцлоо.
      Японы Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөр манай аймагт 1998 оноос хойш тогтмол амжилттай хэрэгжиж 1998-2017 оны хооронд 1,660,376 ам.долларын санхүүжилт бүхий 26 төслийг хэрэгжүүлж Увс аймгийн боловсролын салбарт олон мянган хүүхэд багачуудын сурч боловсрох таатай орчин нөхцөлийг бүрдүүлж өгсөн.
      Мөн Япон улсын Засгийн газраас Ази, Номхон далайн орнууд болон Япон улсын хүүхэд залуусын өргөн хүрээ бүхий харилцааг бий болгох зорилгоор хэрэгжүүлдэг Jenesys 2.0 хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 10 гаруй багш сурагчид Япон улсад зочлон туршлага судлах сургалтад хамрагдахын зэрэгцээ Японы боловсролын системтэй танилцан боломжийг олгосон.
      Япон улсын Ойта мужийн Ротари клубын гишүүд 2015-2016 онуудад Увс аймагт хүрэлцэн ирж аймгийн хөл бөмбөгийн холбоонд спортын хэрэгсэл, мөн сургуулиудад микроскоп, телескоп зэрэг хичээлийн хэрэгсэл, мөн 2017 онд 200 гаруй хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэж байсан юм.
     Япон улсаас Монгол улсад суух Элчин сайд Тода Мацуо, Такэнори Шимизу нар өмнөх жилүүдэд Увс аймагт айлчилж байсан бол та манай алс баруун хязгаар нутагт зочилж буй 3 дахь Японы Элчин сайд болж байна.
     Энэ удаад манай аймгийн Цогцолбор 2-р сургуулийн 161 хүүхдийн дотуур байрны засварын ажлыг Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулах болсон нь хөдөө сумаас аймгийн төвийн сургуулиудад ирж суралцах хүүхдийн амьдрах нөхцөл, сурч хөгжих орчинг сайжруулж хүүхэд багачуудын ирээдүйд ихээхэн хөрөнгө оруулалт хийж байгаад Увс нутгийнхаа нийт ард иргэдийн нэрийн өмнөөс талархаж байгаа гэдгээ аймгийн засаг дарга Д.Батсайхан гарын үсэг зурах үеэр хэлж байлаа.