ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“Монгол Улсын аварга тариаланч” Ч.Батсуурь гуайд шагналыг нь гардуулан өглөө

2018-02-10

          17-р жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн босгон дээр Увс аймгийн Улаангом сумын 1-р багийн иргэн Ч.Батсуурь “Монгол Улсын аварга тариаланч” хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн болсон билээ.
           Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн Ч.Хүрэлбаатар болон аймаг, сумын удирдлагууд “Улсын аварга тариаланчийн” шагналыг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.
           Монгол улсын үрийн нөөцийн 90 гаруй хувийг манай аймаг бүрдүүлдэг бөгөөд Улсын аварга тариаланчаар тодорсон Ч.Батсуур нь 43 жил газар тариалангийн чиглэлээр хөдөлмөрлөн лууван, шар манжин, хүрэн манжин, байцаа сонгино зэргийг тариалж, жилдээ нэг тонн үр үйлдвэрлэдэг байна.