ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Шилдэг хүүхдийн өөрөө удирдах байгууллагууд тодорлоо

2017-12-22

Аймаг орныхоо ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөө ажиллаж тэднийг хөгжүүлэх болон нийгэмд тустай олон сайн үйлс бүтээж 2017 оны ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан шилдэг хүүхдийн өөрөө удирдах байгууллагуудыг шалгарууллаа.
1. Сагил сумын дунд сургуулийн “Сурагчдын зөвлөл”
“Үнэлэх хуудас”-аар үнэлгээ авч нэгтгэн 2016 оны ажлаа дүгнэж, 2017 оны ажлаа төлөвлөсөн.
Багшдаа тусалъя уриатайгаар “Сурагчийн нэг өдөр” зохион байгуулж 280 сурагч, 19 багш, 11 ажилтныг хамруулан багш нарт захидал хүргүүлэх, сургалт хүмүүжлийн ажил явуулсан.
Цэцэрлэг дээр “Сурагчийн нэг өдөр” зохион байгуулж 3ш гутлын гүвүүр, 6ш гутлын уут оёж бүтээлч ажил хийлээ. “Хүүхдүүд бид цэвэр аюулгүй орчинг хүсдэг” аяны хүрээнд “Хулганы хөнөөл” сэдэвт сурталчилгааны материал 52 өрхөд тараасан.
Дотуур байранд “Сурагчийн нэг өдөр” арга хэмжээг явуулсан. Бөхийн барилдаан, Уран жолоодлого, Хөгжөөнт буухиа, Ухаант хүү  зэрэг тэмцээнийг зохион байгуулсан.
ЗДТГ-т “Сурагчийн нэг өдөр” явуулж 16 ажлын байранд ажиллаж Хөөсний баяр, Дүү нартаа тусалъя арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Сурагчдын зөвлөлд жил ирэх тусам хамрагдах хүүхдийн тоо өсөж 2017 онд 64 гишүүнчлэлтэй байна.
2. Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийн “Гоо даль”эко клуб
ДБХСангаас баруун аймгуудын эко клубуудын дунд явуулсан “Бөхөн дахин битгий өвчлөөсэй” чуулга уулзалтанд оролцсон. Үүнд 6 хүүхэд гар бөмбөг, сагс, хөлбөмбөгийн тэмцээнүүдэд 1,2,3-р байр эзэлсэн.
Сургуулийн орчинд “Мянган цэцгийн баяр” хийж анги танхим, сургуулиа цэцэгжүүлсэн. Мөн мод тарих аянд манлайлан оролцсон.
Гарын доорх материал ашиглан бүтээл хийх уралдаан зарлаж “Хоггүй орчин” аян өрнүүлсэн.
Усны өдөрт зориулсан илтгэлийн уралдаанд клубын гишүүн 11а ангийн сурагч Мэндээ түрүүллээ.
Сургуулийнхаа орчинд ногоон байгууламж, сургуулийн цэцгийн тоо, хог хаягдал, усны хэрэглээ, цахилгаан эрчим хүч гэсэн сэдвүүдээр үнэлгээ хийж, ажлынхаа үр дүнг аймгийн эко клубын багш нарт мэдээлэх ажлыг хийлээ.
2017 оны ажлын үзүүлэлтээр ОЛОН УЛСЫН ЭКО СУРГУУЛИЙН ХҮРЭЛ ГЭРЭГЭ шагнал хүртлээ.
“Ирвэсийн эх нутаг” баруун бүсийн чуулганд клубаараа амжилттай оролцож уран зураг төрлөөр 2-р байр, бүтээлийн төрөлд 2-р байр, талбайн зурагт 3-р байр, цахим хичээлийн төрөлд багш 1-р байр, карнавал төрөлд тусгай байр эзэллээ.
3. Улаангом сумын Ахлах 4-р сургуулийн “Өсвөрийн улаанзагалмайн бүлгэм”    
Аймгийн Улаанзагалмайн хорооноос 19 сумын өсвөрийн Улаанзагалмайн бүлгэмүүдийн дунд явуулсан “Хүмүүнлэг үйлсэд бидний оролцоо” аянд 1-р байр шилжин явах цом авсан.
Мөн УЗХ-ноос явуулсан “Эрүүл чийрэг залуус-хөгжлийн ирээдүй” спорт өдөрлөг 1-р байр,  “Дуут жагсаал”-ын тэмцээнд тусгай байр,
Удирдагч сурагч О. Одонтунгалаг нь МУЗН-н “Тусч сурагч” алтан медалиар шагнагдсан.
Аймгийн УЗХорооны 60 жилийн ойд зориулсан уралдаанд бүлгэмийн гишүүд гар зургийн уралдаанд 1-р байр, шүлгийн уралдаанд тусгай байр эзэлсэн амжилттай байна.
Сургууль дээрээ “Хайр дүүрэн өртөө” өртөөчилсөн сургалт, “Миний Улаанзагалмай” гар зургийн уралдаан зарлаж нийт 10 бүтээл шалгаруулсан, “Сайхан сэтгэлийн гараа сунгацгаая”challenge ангиудын дунд зарлаж 9-ээс дээш анги идэвхитэй оролцсон, “Чацаргана” өдөрлөгийг сургуулийнхаа багш, сурагчдын дунд зохион байгуулсан нийт 21500₮ шүүс зарж өндөр настанд тусалсан.  
Ахлах 3-р сургуулийн Улаанзагалмайн бүлгэмтэй “Улаанзагалмайн 9 тэмүүлэл” хэлэлцүүлэг өрнүүлэн туршлага солилцох уулзалт хийсэн.
“Хүмүүнлэг үйлсэд бидний оролцоо” ажлыг дүгнэн ангиудаа шагнаж урамшуулсан.
Завхан сумын иргэн А. Лутбаярын гэр бүлд “Хайрцаг дүүрэн хайр” аяныг сургуулийнхаа нийт сурагчдын дунд зохион байгуулж 106440₮ дансанд нь байршууллаа. Мөн энэ гэр бүлд туслах талаар иргэддээ уриалан МВС ТВ-д ярилцага өгсөн.
Монголын багш нарын баярыг угтан “Багш нартаа барих сэтгэлийн бэлэг” 7 хоногийн аян зарлаж “Хамгийн хамгийн” тодотголтой багш нарыг тодруулан шагнасан.
4. Бөхмөрөн сумын  дунд  сургууль “Эко клуб”
Аймгийн Увс нуурын ай сав тусгай хамгаалалттай газрын захиргаанаас зарласан “Нүүдлийн шувуудын амьдрал” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд 1-р байр
“Зуны даалгавар 100% арга хэмжээг зохион байгуулж хүүхэд бүрийн хийсэн бүтээлээр бүтээлийн үзэсгэлэн гаргаж эцэг эхчүүдэд танилцууллаа.
“Намрын найраг аялал” сургуулийнхаа хүрээнд явуулж 406 сурагч хамрагдсан. Тус аялалын хүрээнд орон нутгийн онцлогийг харуулсан ном бүтээх уралдаан зарлаж эхний 6 байрыг шалгаруулж,  танин мэдэхүйн “Таахуу” тэмцээн, шилдэг тугтай анги хамт олон, Олс таталт зэрэг уралдаан тэмцээнүүд явууллаа.
“Ирвэсийн эх нутаг” баруун бүсийн чуулганыг угтаж сургууль дээрээ ирвэсийн олимпиад зарлаж 46 сурагч хамрагдсанаас дундаж үнэлгээ 80%-тай байна. Мөн “Ирвэсийн гэр” гар зургийн уралдаан, “Ирвэсийн эх нутаг” бүтээлийн уралдаан, “Ирвэсийн эх нутаг” дүрийн тоглолт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Мөн аймагт оролцож мюзикл төрлөөр тусгай байр эзэллээ.
Хөдөлмөр гэр зуслан ажиллуулж нийт 118 хүүхэд хамрагдан арьс элдэж, айраг бүлж, аарц хэвлэж, туурга оёж, зээг тавьж, хонь, ямаа сааж сурсан.
“Монгол дээлээрээ гоёцгооё” аяны хүрээнд 7 хоног монгол хувцасаараа гоёлоо.
“Хүүхдэд ээлтэй цэвэр аюулгүй орчинг бид хүсдэг” аян зарлаж сургуулийнхаа коридор, орчинг цэцэгжүүлж 28 төрлийн 300 гаруй цэцэг байна гэж дүгнэлээ. Мөн бүх анги, дотуур байрны цэцгийг хаягжууллаа.
Сумын Засаг даргын дэргэдэх хүүхдийн төлөө зөвлөл хуралдан ажлын төлөвлөгөө гаргаж “Сумын хүүхдийн чуулган-2017” арга хэмжээг явуулж хүүхдүүдийн тулгамдаж буй асуудлыг сонсож шийдэж ажиллахаа амлалаа.