ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

“НӨУБ-ын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгууллаа

2017-11-06

Монгол Улсад нутгийн өөрөө удирдах байгууллага үүсч хөгжсөний түүхт 25 жилийн ойн хүрээнд аймгийн ИТХ-ын ажлын албанаас “НӨУБ-ын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгуулж байна.

Уг илтгэлийн уралдааны зорилго нь нутгийн өөрөө удирдах байгууллагын өнөөгийн хууль эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийх, цаашдын хандлагад ямар өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгцээ шаардлага байгааг илтгэх, орон нутгийн хөгжилд нутгийн өөрөө удирдах байгууллагын оруулах хувь нэмэр, үнэ цэнийг таниулахад оршиж байгаа юм.

Илтгэлийн уралдаан нь аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч, нарийн бичгийн дарга, багийн ИНХ-ын дарга нарын дунд зохион байгуулагдаж байгаа бөгөөд шүүгчдээр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Х.Дашзэвэг, ажлын албаны мэргэжилтэн Ж.Сорог, мөн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар 1992-2001 онд ажиллаж байсан Х.Батсүх гуай ажиллаж байна.