ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ГХУСАЗСЗ Өндөрхангай суманд ажиллалаа

2017-11-01

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу гэмт хэргийн гаралт өндөртэй, тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт өссөн зарим сумдын ГХУСАЗСЗ-ийн ажлыг шалгах, ард иргэдэд яриа таниулга, сургалт сурталчилгаа хийх ажлын хэсгийг байгуулан сумдад ажиллаж байгаа билээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Э.Насанбат, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Алтан, аймгийн ерөнхий Прокурор Г.Эрдэнэбаяр, хяналтын прокурор П.Удвал, аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн ахлах дэслэгч Н.Оюунболд, аймгийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Б.Анхбаяр, АЗДТГ-ын ХЗХ-ийн мэргэжилтэн Э.Наранмандах нар ажиллаж байна.

Ажлын хэсэг 10-н сарын 30-ны өдөр Өндөрхангай суманд ажиллаж тус сумын ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаатай танилцан, ард иргэдэд шинээр гарсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.