ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн ажлын хэсэг Тэс суманд ажиллалаа

2017-10-25

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу гэмт хэргийн гаралт өндөртэй, тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт өссөн зарим сумдын ГХУСАЗСЗ-ийн ажлыг шалгах, ард иргэдэд яриа таниулга, сургалт сурталчилгаа хийх ажлын хэсгийг байгуулан сумдад ажиллаж байна.

Ажлын хэсгийг бүрэлдэхүүнд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга Э.Насанбат, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Алтан, аймгийн ерөнхий Прокурор Г.Эрдэнэбаяр, хяналтын прокурор П.Удвал, аймгийн Цагдаагийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Мишигдорж, хилийн цэргийн 0311-р ангийн захирагч хурандаа Г.Ган-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Б.Анхбаяр нар ажиллаж байна.

Ажлын хэсэг 10-н сарын 23-ны өдөр Тэс суманд ажиллаж тус сумын ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаатай танилцан, ард иргэдэд шинээр гарсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.