ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Ховд аймагт "Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ой"-н арга хэмжээ болж байна

2017-10-20

Ховд аймагт "Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ой", НӨУБ-ын сонгуультан, ажилтнуудын аймгийн IV зөвлөгөөн, сургалтын арга хэмжээ аймгийн Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд болж байна. 

Ойн арга хэмжээг нээж Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди: Иргэдийн оролцоотой хөгжлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлж, олон түмэн иргэдийнхээ сайн сайхан амьдралын тогтолцоог төлөвшүүлэхэд хөдөлмөр бүтээл, оюун ухаанаа зориулан үр бүтээлтэй ажиллаж байсан болон ажиллаж буй үе, үеийн НӨУБ-ын сонгуультан, ажилтан, албан хаагчиддаа Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ. 

Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нарын аймаг орон нутгийн удирдлагууд, үе үеийн НӨУБ-ын сонгуультан, ажилтан, албан хаагчид зэрэг 200 гаруй хүн оролцож байна.


сургалтын талаар

санал өгсөн: 0