ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Ховд аймгийн ИТХ-ын ажлын алба Дөргөн, Чандмань суманд ажиллав

2017-10-12

Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 03 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар тогтоолоор “Сумын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журам”-ыг баталсан. Уг журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, хяналт тавих, олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд аймгийн 17 сумаас 11 суманд хүрч ажиллажээ. 


Тэгвэл энэ сарын 11, 12-ны өдрүүдэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг Дөргөн, Чандмань сумдад ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нутгийн удирдлага бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ч.Багдал, хэлтсийн мэргэжилтэн Р.Цэцэгжаргал, Олон нийт иргэдтэй харилцах хэлтсийн мэргэжилтэн А.Энхгэрэл, мэргэжилтэн Ц.Очирбат нар багтан ажиллав. 


сургалтын талаар

санал өгсөн: 0