ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Ховд сумын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа

2017-10-13

     Мониторингийн ажлын хэсэг 10 сарын 12-ны өдөр Улсын тэргүүний Ховд суманд ажиллалаа. 
          Ховд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сумынхаа нийгэм эдийн засгийг хөгжүүлэх ард иргэдийнхээ аятай, тухтай ажиллаж, амьдрах, сурч хүмүүжих орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө орон нутагт өөрийн онцлогт тохируулсан бодлогоор дунд хугацааны “УВС ХОВД-ХӨГЖИЛ 2027” /2017-2027/ хөгжлийн цогцолбор төлөвлөгөө боловсруулан 2017 оны 06-р сарын 09-ны өдрийн сумын ИТХ-аар батлан, хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм байна.
       Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн баталсан “Монгол хэл, бичиг”-ийн хөтөлбөрийн дагуу тус сумын албан байгууллага, аж ахуй нэгжүүд хаягаа Уйгаржин Монгол бичгээр бичиж хэвшсэн байна.