ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Улаангом сумын 200 хүүхдэд Япон улсаас цүнх, хичээлийн хэрэглэл илгээлээ

2017-09-21

Увс аймгийн Хөлбөмбөгийн холбоо болон Японы Ойта мужийн Ротари клубын хамтын ажиллагааны хүрээнд Ротари клубын зүгээс Улаангом сумын 200 хүүхдэд 10 сая төгрөгний цүнх, хичээлийн хэрэгсэл хандивлалаа.

Өнөөдөр Улаангом сумын ЗДТГ дээр 60 хүүхдэд цүнх, хичээлийн хэрэгслийг нь гардуулан өгсөн бол маргааш үлдсэн 140 хүүхэд цүнхээ авах нь ээ. Дашрамд дурдахад, Ротари клуб нь 2015 онд Увс аймгийн Хөлбөмбөгийн холбоонд 6,0 сая төгрөгний хөлбөмбөгийн хэрэгсэлийг, 2016 онд Аймгийн төвийн ИТХ-н төлөөлөгчидтэй хамтран харьяа тойргийн сургуулиудад 6,0 сая төгрөгний үнэ өртөг бүхий микроскоп, телескоп, глобусыг хандивлаж байсан.