ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2017-09-13

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн хуралдаан есдүгээр сарын  сарын 13-ны өдөр дүүргийн ИТХ-ын даргын өрөөнд болов.
Хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд дүүргийн ГХУСЗАСЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн А.Дамцагдорж, Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, зөвлөлийн гишүүн Ц.Алтанцацрал, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Ө.Эрдэнэхүү, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Сүрэн, Онцгой байдлын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Я.Жаргалсайхан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн М.Цэцэгээ, ИТХ-ын Ажлын албаны Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн ГХУС, ЦАУЗБ ажил, шашин сүм хийдийн харилцаа хариуцсан ажилтан, зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Отгонгэрэл  нар оролцлоо. 
Энэ удаагийн хуралдаанаар  Хороодын Урьдчилан сэргийлэх багийн ажлыг дүгнэж наймдугаар  сарын урамшуулал олгох, Хороодын хэв журмын урамшилт эргүүлүүдийн ажлыг дүгнэж наймдугаар сарын урамшууллыг олгох, Хороодын гудамж, байрны нийтийн эргүүлүүдийг шагнах, шаардагдах зардал гаргах тухай төслийг Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Отгонгэрэл гишүүдэд тус тус  танилцуулж 100 %-ийн саналаар батлагдлаа. 

сургалтын талаар

санал өгсөн: 0