ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-08-28

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард иргэдээр хэлэлцүүлж, олон нийтийн оролцоог хангахын тулд орон нутаг, дүүргүүдээр бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг болон ажлын дэд хэсэг 08 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд нэгдсэн хэлэлцүүлэг болон хороо тус бүрт хийх хэлэлцүүлгийг хуваарийн дагуу амжилттай зохион байгуулж дууслаа.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хамрах хүрээ, ерөнхий бүтцийн талаар зохион байгуулах ажлын хэсгээс мэдээлэл өгч, төслийн заалт тус бүрээр тайлбар, нэмэлт, өөрчлөлт оруулах болсон үндэслэл, шаардлага, болон уг нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдлыг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Өнөөдөр буюу 08 дугаар сарын 28-ны өдөр дүүргийн 17-19 дүгээр хороодод хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд 700 гаруй иргэн оролцож санал солилцлоо. Ингэснээр дүүргийн хэмжээнд 1-19 дүгээр хорооны 4000 гаруй иргэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт оролцож, хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж тодруулан өөрсдийн байр сууриа илэрхийлсэн бөгөөд төслийн талаарх саналын хуудсыг бөглөж, саналаа бичгээр өгсөн юм.

Иргэн та төсөлтэй танилцаж http://forum.parliament.mn/projects хуудаст бүртгүүлэх, мөн “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт” нэртэй фэйсбүүк хуудсанд хандан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар саналаа цахимаар өгөх боломжтой.

сургалтын талаар

санал өгсөн: 0